toorhon bodol


тоорхон бодол

Бичсэн: 03:39 2019-03-24

Хязгааргүй

Оршин буй хорвоо ертөнцөд хязгааргүй гэх тодотгол анх хаанаас үүссэн юм бол. Хэзээ ч дуусдаггүй, шавхагддаггүй байсаар л байдаг аливаа нэгэн зүйлс үү, эсвэл ухаант хүн төрөлхтний шунал уу, аз жаргал уу. Нүдэнд үзэгдэж, гарт баригдаж буй зүйлсэд хязгаар оршино. Нүгэлт бодол хүний хүсэлд хязгаар эс оршино. Хязгааргүй өөрөө математик. Энэ шинжлэх ухаанаар мэргэшсэн хүмүүс хязгааргүй тархитангууд. Харин миний тархинд математикийн тоо томьёо бус нийгэм хүмүүний амьдрал хязгааргүй орших болно. Учир нь би бол социологич.

Жигүүрээ дэлгэн эрх дураараа нисэх шувууд л гэдэг. Тэдэнд ямар эрх чөлөө байна вэ? Хотын өндөр байшингууд дунд хичнээн л дураараа нисэв гэж. Үгүй ээ. Юуны тулд тэдэнд даль жигүүр байна вэ? Юуны тулд хөх тэнгэр цэлийгээд угтана вэ? Хэзээ л бол хэзээ дуртай цагтаа тэд явж чадахсан. Харин өндөгнүүд нь өсөж том болох дулаан тухтай, амрах үүрээ барих ой мод нь л хязгааргүй оршихсон. Эрэгчин амьтан эмэгчнээ, эсвэл эмэгчин эрэгчнээ ч бай. Аль нэг хүйс бие биенээ хүснэ гэдэг байгалийн хууль. Гэхдээ заавал хайранд тогтох ёсгүй. Хайр үгүй хэрнээ нэгнээ хүсэх нь хамгийн аюултай. Энэ ч утгаараа хүчтэйгээс хүчтэй бас амттай. Цаг хугацааг ер хэмжиж болдог болов уу? Өнөөдөр эсвэл маргааш бид дэлхийтэйгээ, он тоололтойгоо үгүй болоход өөр дахиад хэзээ хаана шинэ тоолол эхлэх бол. 8000000 жилийн тэртээ хүн үүссэн гэх ойлголт маргааш ч үгүйсгэгдэж 9000000 жилийн тэртээ болохыг хэн хорих юм. Энэ бол бодлын хязгааргүй. Миний тархинд эргэлдэж буй эмх замбараагүй фактууд. Дэлгэр зуны өглөө болгон хонио бэлчээрт туун эвшээдэг ээжийн минь, хувцсаа ч өөрөө олоод өмсөхгүй надад эрхлэн тунидаг аавын минь, навтгар хамараа сарталзуулаад нүд дүүрэн инээмсэглэдэг дүүгийн минь намайг хайрлах хайр хязгааргүй. Тэд миний мянган мууг үзсэн ч ганц сайныг минь санасаар байх болно. Би ч бас. Та нарын хувьд ч бас.

Хүрч болшгүй, алс ертөнц.

Яагаад хүрч болохгүй гэж.

Заавал бодит байх албагүй.

Гайхаж байна уу?

Амьдрал өөрөө хязгааргүй.

Аа чи бас өөрөө хязгааргүй.

Рид шид хязгааргүй.

Ганцхан зүйл хэлье.

Үгүй, хязгаартай.

Хязгаар үгүй юм бол хэтэрхий уйтгартай бас нэгэн хэвийн бус уу. Байнга жаргавал, байнга зовбол юу нь сайхан гэж. Жаргал зовлон ээлжлэн үргэлжлэх хүний амьдрал амттай. Холимогийн хязгаар. Үр минь үлдэх хорвоо гэдэг шиг хүн л юм хойно үрийнхээ аз жаргалыг хязгааргүй байлгахыг хүснэ. Хүмүүний амьдрал жаргал зовлонгийн хүрд тул бурханы нигүүлсэнгүйг хязгааргүй хүснэ. Алдаж эндэх, онох ялахын тэнцвэрийг хязгааргүй хүснэ. Ер нь хязгааргүй ихийн мууг бус сайныг хүснэ. Гэтэл хүн бүр сайнаас хүссэн хэмжээндээ хүртвэл энэ уйтгартай хэрэг. Харин жаргалийн дэнс, зовлонгийн дэнс нь жингийн туухай мэт тэнцэж байвал тэр жинхэнэ зөв зүйл. Орчлон хорвоогийн олон олон гариг эрхэс, одод энэ л өдөр нуран тэсэрлээ ч нар л ганцаар торойн илч гэрлийн гайхамшгаа үрс бидэндээ хуваах биз ээ. Хаанаас нь ундраад байнам гэмээр эрч хүчтэй хүмүүс байх. Тэгвэл тэдэнд хязгаар бий болов уу? Үхэхийн хязгаар. Хүн үхэх хүртлээ утга учиртай амьдарвал түүний үхэл хязгааргүй. Түүнд үхэл үгүй. Адгийн шаар явсан бол хязгаар нь тэгээд хязгаараараа үлдэнэ. Бурхны шашинд дахин төрөлт , хойд нас гэж байдаг. Юм бүхэнд хязгаар оршино. Хязгааргүй мөн чанар чамаас л шалтгаана. Эгэл амьдрах хорвоод хязгааргүй мөн чанараа олоод эцэслэх нь л дэндүү баясалтай. Монголчууд эртнээс нааш 64 оронтой тоог ашиглаж ирсэн ухаант ард. Тиймдээ ч ой тогтоолтоор дэлхийд тэргүүлдэг биз ээ. Сэтгэхүй хэзээд хуучирдаггүй бас хязгаарлагддаггүй.

Муу муухайнд хязгаар тавьсан хязгааргүй хүсэлтэй, зоригтой залуус. Тэд бол Лантуун дохиогийнхон. Анх би 2018 оны өвөл ид шидийн уут хөтөлбөрөөс нь болж ийм төрийн бус байгууллага байдгийг мэдсэн бөгөөд хэрэндээ л судлах гэж оролдсон. Тэд хүүхдийн хүчирхийлэл, хүний наймааны эсрэг зогсдог. Г хэмээх залуугийн охиныг 6 жилийн турш хүчээр биеийг нь үнэлүүлж байсан аюултай байдлын үнэн учрыг мэдсэн тус төвийн үүсгэн байгуулагч Ганжавхлан хэдэн найзуудын хамт жинхэнэ эр хүн охидыг худалдаж авдаггүй” хэмээх уриатай хөдөлгөөнөөр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө улсын хүүхэд хамгааллын газраас хоёр дахин том Ид шидийн орон хэмээх төвийг байгуулсан байна. Үнэхээр хүний наймаа, хүчирхийлэл, хар тамхи, биеийг нь хүчээр үнэлүүлэх, архидалт гэх зүйлс үндэсний аюул болсон байх. Өөрсдийн санаачлагаар баргийн хүн бусдын төлөө хуулинд өөрчлөлт оруулж, нойр хоолоо хасан хөдөлмөрлөж, элдэв хөдөлгөөн жагсаалуудыг хийхгүй л байх. Би тэр хамт олноор бахархаж эхэлсэн. Яагаад энд энэ байгууллагийн талаар ярьж байгааг, бахархаад байгааг минь та бүхэн лантуун дохио тбб, ид шидийн орон гээд сошиалоос хайгаад үзээрэй. Тэд ид шидийн орон төсөл 2-ийг эхлүүлээд явж байгаа бөгөөд монгол улсад оруулах хувь нэмэр, зорилго, хүсэл тэмүүлэл, хөлс хөдөлмөр нь үүгээр дуусахгүй бас хязгааргүй биз ээ. Та ч бас хүсвэл бидэнтэй нэгдэж сайн үйлсийн төлөөлөл болоорой. Анзаарсан бол би сая бидэнтэй гэлээ. Тийм ээ. Би энэ хамт олны нэг болж чадсан.
        Би хоёр толгойтой болохыг хүсдэг. Би дөрвөн гартай дөчин хуруутай болохыг хүсдэг. Үүн шиг та шууд арван хүүхэдтэй болохыг хүсээд арван эмэгтэйтэй зэрэг хурьцаж арван эмэгтэйг жирэмслүүлээд тухайн мөчид биш арван сарын дараа л хүүхэдтэй болж чадна. Гэлээ гээд бас шууд арвуулаа төрөх нь юу л бол. Тэгэхээр цаг нь болоогүй зүйл шиг хязгааргүй ч бас тийм л боломжгүй зүйл. Магадгүй жилийн өмнө би энэ сэдвээр эсээ бичсэн бол үүнээс муу. Харин жилийн дараа бичсэн бол жаахан ч гэсэн дээрдэх байсан гэдэгтээ итгэлтэй байна. Ингэж бодохоор хүний итгэл найдвард хязгаар байж боломгүй. Сүйрлийн эцсийн мөчид 0,1% итгэл дэм орвонгоор нь эргүүлж 100% амжилтыг ч авчирч болно. Тиймээс хязгаарлаж болдог зүйлс , хязгаарлаж болдоггүй зүйлс гэх ойлголтуудаа ялгах хэрэгтэй. Хязгааргүй... энэ үгийг хүн бүхэн хэлдэг. Зарим нь эмо хэсэг, зарим нь мөрөөдөгч хэсэг, зарим нь хэлбэртэгч хэсэг. Нэг л тогтворгүй. Ийн бодсоны үндсэн дээр хязгааргүйд аялах эмх замбараагүйн бодлоосоо эмх цэгц, элдэв үгийн чимэг, ангилал цогцолборгүйгээр буулгалаа. Хүний амьдрал бол холимогийн хязгааргүй. Гэтэл хүн хязгааргүйд очиход даанч хүчин мөхөс.

Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax