toorhon bodol


тэр

Бичсэн: 18:21 2019-03-15

Би чиний ид залуу хорин тавтай хэрнээ таван настай хүүхэд шиг аашилдаг нялх хонгор занд чинь хайртай. Тэр зангаас хээ нь бүдгэрсэн бор авдрын ёроолд хадгалагддаг байсан ёотонгийн амт санагддаг. Би чиний товойж овойсон гэдэсний булчингуудад чинь дуртай. Тэндээс намайг хачин эмэгтэйлэг болгодог буржгар урт үс харагддаг.Чамаас би өөрийгөө л олж хардаг. Би чиний орсгой дорсгой шүднүүдээ ярзайлгаад эв хавгүйхэн инээмсэглэхэд чинь хайртай. Тэндээс сахилгагүй бага насаа санадаг. Би чиний өөрийнхөө мэддэггүй бүхэнд хайртай. Тэндээс миний үхэл харагддаг.

Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax